Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 3 - Цалин хөлс

2020-09-29

Хөдөлмөрийн харилцааны түгээмэл асуулт, хариулт 3 - Цалин хөлс

1. Би нэг компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан цалингаа тохиролцсон юм. Гэвч ажил орж ирээгүйгээс байгууллага цалинг бууруулж олгожээ. Энэ тохиолдолд яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар болон бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. Хэдийгээр ажил олгогч ажил орж ирээгүй, ашиггүй, орлогогүй гэх шалтгаанаар алдагдалд орсон гэж үзэн цалинг бууруулан тогтоосон байгаа ч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цалинг тогтмол үндсэн цалингийн хэмжээг тогтоосон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалинг өгөх үүрэгтэй байна.

2. Цалин хөлсийг урьдчилан ямар хугацаанд олгох ёстой байдаг вэ?

Цалин хөлсийг сард 2 буюу түүнээс дээш удаа тогтоосон олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.3-т заасны дагуу ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно гэж заасан байдаг.

3. Цалин хөлсний суутгал гэж юу вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 63-т заасны дагуу ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, мөн хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр суутгал хийж болно.

4. Цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэр, суутгал хийсэн хэмжээний талаар гомдолтой байвал ямар байгууллагаар шийдвэрлүүлэх вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 63.3-т заасны дагуу ажилтан түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.

5. Цагийн ажилтан ижилхэн ажил хийдэг хийдэг үндсэн ажилтантай адил хэмжээний цалин авах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.5-т заасны дагуу цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтантай адил байна.